-25.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 7, 2025

Онцлох

Featured posts

Нарны гүүрний доогуурх замыг хоёр урсгалтай болгон өргөтгөж МТС-ийн уулзвараар буцаж эргэх шаардлагагүй зохицуулалт хийнэ

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгээс богино болон дунд хугацааны ажлуудыг шат дараатайгаар хийж байна. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн Нарны гүүрний доогуурх Uturn-ний зүүн талын нэг эгнээ замыг өргөтгөн шинэчилж буй ажлын явцтай танилцлаа. Тодруулбал, НИТХ-ын дарга А.Баяр, төлөөлөгч Б.Сэмжидмаа, Ө.Сумъяабаатар, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран болон Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн...

Монгол-Хятадын дөрөв дэх удаагийн экспо БНХАУ-ын Хөх хотод болж байна

Монгол, Хятад хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, "Монголд зочлох жил" хөтөлбөрийн хүрээнд жуулчдын тоог өсгөх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнесийн салбарыг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд экспортлох зэрэг ач холбогдол бүхий үзэсгэлэн худалдааг хоёр жил тутамд зохион байгуулдаг. Энэ удаагийн дөрөв дэх үзэсгэлэнд хөдөө аж ахуй, зам тээвэр, соёлын үйлдвэрлэлийн чиглэлд онцгойлон анхаарч...

Агаараас эрэн хайх, аврах ангийг байгуулснаар 120 гаруй хүний амь насыг авран хамгаалжээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги байгуулагдаж, жил гаруйн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2024 оны 4 сарын 17-21-нийг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 17-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй хур тунадас, 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын...

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны гуравдугаар сарын 28-нд болсон “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцлоо. Жилийн өмнө буюу 2023 оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр дэлхий дахинд эх орноо сурталчлах “Монголд зочлох жил”-ийн нээлтийг...

Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн шим мандлын сүлжээнд бүртгэсэн тухай батламжийг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Ерөнхий захирал Одри Азулейг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс ЮНЕСКО-д нэгдсэний 60 жилийн ойгоор айлчилж буйд талархал илэрхийлж, Монгол оронд тавтай морилохыг хүслээ. Монгол Улс нь төрт ёсны түүхэн уламжлалтай, өв соёлын өлгий нутаг гэдгийг онцлон тэмдэглэж, Монгол...

Гашуунсухайт нэгдсэн терминалиар жилд 75 сая тонн нүүрс экспортлоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн нэг нь Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дахь Нэгдсэн терминал юм. Нэгдсэн терминал нь жилд 75 сая тонн хүртлэх нүүрс экспортлох хүчин чадалтай байх бөгөөд төмөр зам, авто зам, технологийн шийдлийг (AGV, AGT, дүүжин тээвэр, конвер систем) ашиглан нүүрс тээвэрлэх жишиг терминал болох юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр /2023.06.19/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийлээ. Уулзалтын эхэнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко, Монгол Улс ОХУ-ын стратегийн хамгийн чухал түнш гэдгийг тодотгоод, хоёр...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн форумын зорилго бол жалга довны сэтгэлгээний хана хэрмийг нурааж, бүсчилсэн хөгжлийн реформын шинэ сэтгэлгээг эхлүүлэх юм

“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр, “Эрхэм зочид, төлөөлөгчид өө, Ардчилал төгс биш, гэхдээ ардчилсан нийгмийн хамгийн давуу тал бол нийгэм өөрөө өөртөө үнэлэлт, дүгнэлт өгч, түүнийгээ засахын төлөө нээлттэй хэлэлцэж чаддагт оршдог. Та бидний өчигдөр гаргасан шийдвэр өнөөдөр дүгнэгдэж, харин өнөөдөр гаргах шийдвэр...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумд оролцож, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцууллаа. Тэрбээр нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажиллаж буй төрийн албан хаагчидтай өнгөрсөн нэг сарын хугацаанд уулзсан. Харин өнөөдөр  сүүлийн 30 жилд нийслэлд хуримтлагдсан алдаа дутагдал, ирэх 30 жилд хийгдэх хөгжлийн концепцоо хэлэлцэж, хамтран шийдэхээр нийслэлийн есөн дүүргийн салбар бүрийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-25.9 ° C
-25.9 °
-25.9 °
70%
1kmh
0%
Дав
-14 °
Мяг
-11 °
Лха
-16 °
Пүр
-20 °
Баа
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ