Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Хүйтний улиралд гал түймрийн дуудлагын дийлэнх хувийг гэр хорооллын айл өрхийн гэр, байшин шатсан дуудлага эзэлдэг. Нийслэлийн хэмжээнд 2021 оны аравдугаар сарын байдлаар 1140 объектын гал түймэр, 165 аврах ажиллагааны дуудлага мэдээлэл ирлээ.
Гал түймэрт өртөж 17 том хүн, зургаан хүүхэд нас барсан байна. Сүүлийн өдрүүдэд дуудлага мэдээлэл нэмэгдсэнээр иргэд гал түймэрт өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох...
1000 малчин өрхөд тусламж үзүүлнэ
Монголын улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгээс долоон аймгийн 25 сумын 2500 малчин өрхөд тусламж үзүүлэх гэж байна. Тодруулбал, цагаан зудтай байгаа Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймгийн 10 сумыг 1000 өрхөд хүнсний багц, малын эрдэс тэжээлийн багцыг хүргэхээр бэлтгэжээ. Тусламжинд 200 хүртэлх малтай, мал аж ахуйгаас өөр орлогын эх үүсвэргүй малчин өрх, 16 хүртэлх насны гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон...
Коронавирусийн вакцинаар үүсэх дархлаа нь илүү найдвартай, аюулгүй
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт гуравдугаар сарын 16-ны өдөр иргэдээс нийт 349 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.38 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 13 иргэн хандсанаас зургаан иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, долоон иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажилласан байна.
Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 116 буюу 33.2...
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны их танхимд тангарагаа өргөлөө.
Тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглаж, Төрийн далбаанаас адис авав. Ийнхүү Х.Баттулга тангарагаа өргөсөн тул бүрэн эрх нь дуусгавар болж буй өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тамгыг шинэ ерөнхийлөгчид гардууллаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга нийт ард...
УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа гарах хүсэлтээ өглөө
УИХ-ын гишүүн Л.Болд Засгийн газрыг огцруулах асуудлаар бүлгийн шийдвэрээсээ зөрсөн нь намаасаа сахилгын шийтгэл хүлээхэд хүргэсэн.
АН-аас түүнийг дөрөв хүртэлх жилийн хугацаанд намын нэрийн өмнөөс сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд намын бүлгээсээ гарах хүсэлтийг бүлгийн дарга Д.Эрдэнэбатад өглөө.
Нэг удаагийн хальсан уут хэрэглэхийг хориглох шийдвэр гарлаа
Өргөн хэрэглээний нэг удаагийн нийлэг уутыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглолоо. Иргэд, импортлогчид эртнээс мэдээлэл авч, бэлтгэлээ хангах боломжийг бүрдүүлэх үүднээс жилийн өмнө дээрх шийдвэрийг гаргасан байна.
Дашрамд дурьдахад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Цэвэрхэн наадацгаая” аян санаачилсан бөгөөд дээрх шийдвэр нь энэ хүрээнд хийх цогц ажлын нэг нь юм.
А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ аварга тушаа хийж байна
УИХ-ын гишүүн А.Сүхбат Монголын Үндэсний бөхийн холбооны маргааны асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Аварга, арслан, заанууд эвлэлдэн нэгдэх чин хүсэл сонирхолтой байгаа ч Б.Бат-Эрдэнэ аварга татгалзсан хариу өгөөд байгаа юм. Хэвлэлийн хурал, тайлбар, мэдээлэл хийхдээ бид эвлэлдэн нэгдэх гэсэн боловч Х.Баянмөнх аварга нар татгалзаад байна болиоч ээ гэж байгаа боловч үнэн хэрэгтээ өөрөө эвлэрүүлэхгүй тушаа хийж байна. Тиймээс Б.Бат-Эрдэнэ аваргад хандаж "Та яагаад эвлэлдэн...
Ерөнхийлөгчид Улсын Их Хурлын дарга Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг биечлэн танилцууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 11 хэсэгт заасан журмын дагуу биечлэн хүргэж, танилцууллаа.
Энэхүү уулзалтад Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл,...
Ж.Батзандан гишүүн Б.Хурцыг элчин сайдаар томилохгүй байх үндэслэл олж гэнэ
ТЕГ-ын дарга асан Б.Хурцын элчин сайдын томилгоог УИХ руу өнөөдөр дахин оруулж ирсэн. Энэхүү асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Батзандан үнэн, худал нь мэдэгдэхгүй хэд хэдэн жиргээг оруулаад байна.
Түүнийг жиргээг хүргэж байна:
УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Б.Хурцын томилгоог УИХ руу хүчээр дахин оруулж ирлээ. Наранхүү ч хуралдаа ирлээ. Төрийн завхрал, бүлэглэлийн төр. Ганцхан доорх баримт л түүнийг томилохгүй байх хангалттай үндэслэл" хэмээжээ.
Мөн тэрбээр "Польшийн Люблин хотын цагдаагийн газраас...
Нэгдүгээр ангид шинээр элсэгчдээс 10 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлээд байна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл хийв. Тэрбээр “Боловсрол шинжлэх, ухааны яамнаас ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу олон улсын туршлага, өөрийн орны онцлогт нөхцөл байдлыг харгалзан бүх шатны танхимын сургалтыг нэг ангид хичээллэх суралцагчийн тоог 20-оос хэтрэхгүй байхаар тооцож эхлүүлэхээр боллоо. Энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийг...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-1.9
°
C
-1.9
°
-1.9
°
59%
0kmh
0%
Ням
-14
°
Дав
-13
°
Мяг
-12
°
Лха
-11
°
Пүр
-12
°
- Advertisement -