Х.Нямбаатар: Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөнө
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний суурь судалгаа шинжилгээний ажил 2017 онд эхэлсэн бөгөөд 2020 онд ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан. Өнгөрсөн онд олон улсын зөвлөх үйлчилгээ авч ерөнхий төлөвлөгөөнд үнэлэлт дүгнэлт өгөх шийдвэр гаргуулсан.
Нийслэлд орон сууцны үнэ 10.9 хувиар нэмэгджээ
Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны 10 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 10.9, өмнөх сарынхаас 0.8 хувиар нэмэгджээ.
Шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 3.95 сая төгрөг, харин хуучин орон сууцных 3.47 сая төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Шинэ орон сууцны үнэ нэг м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 4.26 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны хувьд Сүхбаатар...
128 мянган иргэнийг тогтвортой ажлын байртай болгоно
Дэлхийн банкны 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд зарцуулахаар боллоо. Үр дүнд нь ажил хайгч иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 15-34 насны залуучууд ажилтай болж, сургалтад хамрагдан, зээлд хамрагдах боломж бүрдэх юм.
Тухайлбал дөрвөн жилийн хугацаанд 128 800 иргэн /үүнээс 60 мянган эмэгтэй/-ийг тогтвортой ажлын байранд зуучлах бөгөөд тус бүр 10 мянган хүнийг сургалт, зээлд хамруулж санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байна.
Монгол Улсын Засгийн...
Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгыг ирэх онд барьж эхэлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудлыг судалж, саналаа танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулан сарын өмнө байгуулсан.
Ажлын хэсгийн боловсруулсан саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
Одоогийн Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг зайлуулах, үнэргүйжүүлэх, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг арилгах, тоног...
Б.Мягмарнаран: “E-Mongolia” аппликэйшнаар автобус, вагон, онгоцны билет захиалах боломжтой боллоо
“E-Mongolia” 3.0 хувилбараа танилцуулна. Энэ талаар “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнарантай ярилцлаа.
-“E-Mongolia” шинэчилсэн хувилбараа танилцуулах гэж байгаа юм байна. Энэ удаагийн шинэчлэлээр ямар ямар өөрчлөлт орсон бэ?
-“E-Mongolia” системийг хөгжүүлээд хоёр жил гаруй болж байна. 3.0 хувилбарыг ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 11-нд олон нийтэд хүргэхээр төлөвлөсөн. Гол орж байгаа өөрчлөлт нь хэрэглэгч...
Байнгын хороодын шинэ дарга нарыг томилов
Улсын Их Хурлын Байнгын хороодын өнөөдрийн (2017.11.03) хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, мөн хуулийн 22.4 дэх хэсэгт “Байнгын хорооны даргыг тухайн хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж тус тус заасан.
Иймээс Байнгын хорооны даргад нэр...
УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр /2023.06.19/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийлээ.
Уулзалтын эхэнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко, Монгол Улс ОХУ-ын стратегийн хамгийн чухал түнш гэдгийг тодотгоод, хоёр...
МАН, АН-ын дүрмийн өөрчлөлт болон Гэр Хороолол Хөгжлийн намыг бүртгэв
Улсын дээд шүүхийн өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон мөрийн хөтөлбөрийг шинэчлэн бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хэлэлцлээ.
Ардчилсан намын 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 9 дүгээр Их хурлаар баталсан дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн...
УИХ-ын даргад Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжжээ.
Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын даргад Г.Занданшатар гишүүнийг нэр дэвшүүлсэн байна. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэх юм.
Удирдах зөвлөлийн хуралдааны дараа Г.Занданшатар гишүүн, “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Ард түмэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-аас эхлээд...
Байгаль орчинд ээлтэй 15 төрлийн тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-аас, 59 тоног төхөөрөмжийг ААНОАТ-аас чөлөөлсөн байдаг
Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, дотоод орчны агаарыг цэвэршүүлэх 15 төрлийн тоног төхөөрөмжийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Мөн агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн нийт 59 тоног төхөөрөмжийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлж ногоон худалдан авалтыг бодлогоор дэмжин ажиллаж байна.
Ногоон технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлсэн 19 аж...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
3.1
°
C
3.1
°
3.1
°
44%
2kmh
0%
Бям
-4
°
Ням
-14
°
Дав
-12
°
Мяг
-12
°
Лха
-10
°
- Advertisement -