9.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 4 сар 18, 2024

Онцлох

Featured posts

Б.Мөнгөнчимэг “Ташкент-2018” Гран при- д түрүүлж, алтан медаль хүртлээ

Узбекистан улсын нийслэлд өчигдөр жүдо бөхийн “Ташкент-2018” Гран при тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн Б.Мөнгөнчимэг Монголын багийн 2 дахь алтан медалийг хүртлээ. Тэрбээр энэ удаагийн тэмцээнд Герман, Австри, Словак, Италийн жүдочдыг дараалан ялж “Ташкент-2018” Гран при тэмцээний алтан медалийн эзэн боллоо. Харин эрэгтэйчүүдийн 81 кг-д ур чадвараа сорьсон ОУХМ Н.Дагвасүрэн аваргын төлөөх барилдаанд Казахстаны жүдоч Хамза Дидарт ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Их цагаан тугийг цэнгүүллээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол болов. Ёслолын дараа Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай...

​Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж нүцгэн жагслаа

УИХ-ын үйл ажиллагааг эсэргүүцсэн нүцгэн жагсаал боллоо. Уг жагсаалтай зэрэгцэн шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцсэн машинтай жагсаал мөн болов. Машинтай жагсагчид дуут дохиогоо дуугарган Төрийн ордныг гороолсон бол нүцгэн жагсагчид “Амьдралд нийцэхгүй Зөрчлийн хуулийн алдааг яаралтай залруулах арга хэмжээ ав”, “Эрх мэдэлтэн та бүхэнд шударга ёс байна уу", "Ард түмний хэсэг болсон иргэдээ Засгийн газар харж хандаач", "Монголын цагдаа нохойд барьдаг мод биш" зэрэг лоозонг барьж...

Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзлээ

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09 цаг 28 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцлээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг, дунд үйлдвэрийг...

Авто зогсоолуудад цэнэглэгч суурилуулах ажил эхэллээ

Нийслэлийн Засаг даргын дэвшүүлсэн “Ногоон хот” зорилтын хүрээнд цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх алхмууд хийгдсээр байна. Өнөөдөр цахилгаан автомашины цэнэглэгч станцыг нийслэлийн өмчийн нийтийн эзэмшлийн авто зогсоол, талбайд байрлуулах ажил албан ёсоор эхэллээ. Цэнэглэгч төхөөрөмж худалдан авах, суурилуулах, ашиглах, орчныг тохижуулах, тэмдэгжүүлэх, засвар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллагуудаас тавьсан хууль ёсны шаардлага, олон улсын стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэх урилгыг хоёр удаа нээлттэй зарласны дагуу “Глобал моторс”...

Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө. Улс төрчид болон төрийн өндөр албан тушаалтнууд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас их хэмжээний зээл авсан тухай мэдээлэл нийтэд ил болсон. Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ өнгөрсөн сарын 30-нд Ерөнхий сайдад хүргүүлсэн юм. Энэ дагуу Засгийн газраас “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн...

Яармагийн шинэ гүүр ашиглалтад орлоо

“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн барилгын ажил дуусч, төслийн хүрээнд баригдсан авто зам, гүүрийн байгууламж өнөөдөр замын хөдөлгөөнийг нэвтрүүлж эхэллээ. Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх авто зам, тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий...

2019 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийг баталлаа Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 13 минутад 50.7 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлаа баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн...

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм үйлчилж эхэллээ

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм өнөөдрөөс буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 01-нээс үйлчилж эхэллээ. Шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрэмд 60 гаруй төрлийн өөрчлөлт орж байгаа. Тэдгээрээс заримыг нь онцлоход жолоо барьж яваа үедээ гар утас ашиглахыг хатуу хориглоно. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг заавал арын суудалд суулгаж хамгаалалтын бүсийг нь зүүлгэж замын хөдөлгөөнд оролцох ёстой аж. Жолоочид хамарсан заалтуудад замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашиглахыг хатуу...

АН: УИХ, ЗГ хууль зөрчсөн үйлдлүүдээ зогсоотол чуулган,байнгын хорооны хуралдаануудад оролцохгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг орхилоо. Чуулганы хуралдааны эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хуралдааныг орхин гарч буй шалтгаанаа тайлбарлав. Учир нь УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 2018 оны аравдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Хэрвээ энэ шаардлагын дагуу тодорхой арга хэмжээ авч, хариу ирүүлэхгүй бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хуралдаануудад...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
9.1 ° C
9.1 °
9.1 °
15%
7kmh
0%
Баа
8 °
Бям
13 °
Ням
-4 °
Дав
-4 °
Мяг
-1 °
- Advertisement -

Шинэ мэдээ