-13.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 7, 2025

Улс төр

"Эмч, эмнэлгийн ажилтнуудаа сонсъё" цахим уулзалт боллоо

Олон улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яам хамтран өнөөдөр (2021.03.30) "Эмч, эмнэлгийн ажилтнуудаа сонсъё" цахим уулзалтыг зохион байгууллаа. Уг цахим уулзалтад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Н.Ганибал, Б.Жаргалмаа болон 21 аймаг, нийслэлийн бүх...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ дахь айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр тус улсын нийслэл Москва хотноо хүрэлцэн ирэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийг олон улсын “Внуково-2” нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны дэд сайд И.В. Моргулов нар угтан авав. Монгол Улсын Ерөнхийлөгчид Хүндэт...

Сангийн сайд Б.Жавхлан шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2005 онд баталж, төрийн худалдан авах ажиллагааг шинэ шатанд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлсэн....

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улсын иргэд цахим хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, залилангийн хохирогч болж, хөрөнгөө их хэмжээгээр алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үндэсний валют ямар нэгэн...

Ч.Хүрэлбаатар:ОУВС-гийн нөлөөгөөр Монголын эдийн засагт үүр цайсан

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн гурав дахь шатны үнэлгээгээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас өндөр гарлаа хэмээн тус сангийн Ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб мэдэгдлээ. Ийнхүү богино хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал сайжрахад уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлт голлон нөлөөлснийг тэрээр онцолсон юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ярихдаа, “ОУВС-гийн Ажлын хэсэг нэгдүгээр сарын 25-наас Монгол Улсад ажиллаад буцаж байна. Тус сангаас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр...

Олон улсын санхүүгийн төв байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын хүрээнд Олон улсын санхүүгийн төв байгуулах эрх зүйн орчны талаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Олон улсын санхүүгийн төв байгуулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Олон улсын санхүүгийн төвийг Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн бүрэлдэхүүн хэсэгт байгуулж, дотоодын хөгжлийн...

Хархорум хот байгуулах хүрээнд 250.5 мянган га бүхий гурван газрыг сонгосон

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Ц.Туваан нар Орхон голын хөндий нь нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүннү гүрний Луут хот, Уйгурын Хар балгас, Тахай балгас хэмээх нийслэл хотууд сүндэрлэж байсан манай улсын түүх, соёл, төрт ёсны голомт нутаг болохыг тодотгоод Хархорум хотыг бүтээн байгуулахад хэдий хэмжээний...

СЕХ: Ирц улсын хэмжээнд 18.83 хувьтай байна

Сонгуулийн Ерөнхий Хорооноос 12:00 цагийн байдлаархи сонгуулийн ирцийн мэдээллийг хүргэлээ. 12:00 цагийн байдлаар сонгуулийн дахин санал хураалтын ирц 18.83 хувьтай байгаа ажээ. Харин аймгийн дүнгээр 17.33, нийслэлийн дүнгээр 20.6 хувьтай байна хэмээн СЕХ-оос мэдээллээ. Иргэдийн идэвх сайн байгаа ч анхан шатны санал хураалтын дүнтэй харьцуулахад хоёр хувиар бага байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдсэн юм. Мөн гадаадад ажиллаж амьдарч буй иргэдийн санал ч анхан шатны санал...

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Батлагдсан хууль тогтоомж хүн бүрд тэгш үйлчилдэг, хэн нэгэнд давуу байдал бий болгодоггүй, хүний эрхийг дээдэлсэн, тодорхой, ойлгомжтой байхад бид хичээх ёстой

 -Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг- Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын эрхэм гишүүд, Хүндэт зочид, нийт ард иргэд ээ Улс төрийн тогтолцооны цогц өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан шинэ парламентын бүрэлдэхүүн анхдугаар чуулганаар ард түмний сонголтын үр дүнг баталгаажуулан, Монгол Улсын...

Стандарт, Хэмжил зүйн газрын боловсон хүчнийг сургах, дадлагажуулахаар санал тохиоролцлоо

БНХАУ-ын Үндэсний Зах зээлийн хяналт, удирдлагын ерөнхий газартай хамтран Стандарт, Хэмжил зүйн газрын боловсон хүчнийг сургах, дадлагажуулахаар санал тохиоролцлоо. Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Шадар сайдын зүгээс Стандартчилал, хэмжил зүйн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, техникийн бааз суурийг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа билээ. Үүний хүрээнд Шадар...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-13.9 ° C
-13.9 °
-13.9 °
56%
1kmh
0%
Дав
-14 °
Мяг
-12 °
Лха
-15 °
Пүр
-20 °
Баа
-14 °
- Advertisement -

Шинэ мэдээ