-2.9 C
Ulaanbaatar
Баасан, 4 сар 26, 2024

Улс төр

Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа нарыг Элчин сайдаар томилох саналыг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны (2020.05.05) хуралдаан Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөж, дэмжлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, түүний оронд Элчин сайдаар Түвшингийн Бадралыг, БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, Намсрайн Эрдэнэтуяаг тус тус томилох саналаа УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлсэн...

Мэргэжлийн буюу богино хугацааны сургалтын төвүүдийг үе шаттай нээнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар мэргэжлийн буюу богино хугацааны сургалт явуулж буй төвүүдийг үе шаттай нээх тогтоолыг баталжээ. Нийт 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу нээнэ гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. Ташрамд дурдахад, УОК энэ сарын 4-нд хуралдаж, уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд биеийн халуун үздэг байх, амны хаалт зүүх, аль болох цахим сургалт хийх, ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах, нэг удаа...

УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

УИХ-ын 4 байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Байнгын хороодын хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг жагсаалтаар хүргэж байна. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: Хэлэлцэх асуудал: ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний...

Салхитын мөнгө, алтны ордын одоогийн нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой гэв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар /2020.05.03/ Дундговь аймгийн Гурвансайхан сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт орших Салхитын мөнгө, алтны ордын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 12 дугаар сард тус ордыг төрийн мэдэлд авч, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулсан юм. Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий мөнгө, алтны ордуудад...

Засгийн газарт төсөв, санхүүгийн онцгой эрх олгоно

УИХ-ын чуулганы лхагва гарагийн нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хуулийн зорилт нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлах, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын...

МАН сонгуульд оролцох батламжаа гардлаа

МАН УИХ-ын сонгуульд дангаараа оролцоно. Сонгуульд оролцох батламжаа өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс УИХ-ын гишүүн Н.Учрал гардаж авсан юм. УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Н.Учрал “Шинийн наймны билэгт сайн өдөр улс төрийн ууган хүчин МАН УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа СЕХ-ноос гардаж авлаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугаар сарын 31-н хүртэл сунгалаа

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх сарын 31-нийг дуустал сунгахаар УОК-ын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ тухай тус комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин хэвлэлийн бага хурал хийхдээ, “Коронавирусний тархалт улам бүр газар авч, 3 сая гаруй хүн халдварласан. ОХУ-д байдал хүндэрч, “COVID-19”-өөр 87 мянга гаруй хүн, АНУ-д 1 сая гаруй хүн өвдлөө. Манай улс дотооддоо халдвар тархаагүй ч 38 тохиолдол гаднаас орж ирсэн. Тиймээс Монгол...

Засгийн газрын хуралдаанаар 15 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу энэ сарын 29-ны 08.00 цагт эхэлж, 15 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Хөрөнгө гаргах тухай, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн боловсруулсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал...

УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт, байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ. Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар 20 орчим хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөөд буй юм. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их...

Эдийн засаг нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, Батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бүлэгтэй, 18 зорилтын хүрээнд 103 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Зорилт бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-2.9 ° C
-2.9 °
-2.9 °
80%
0kmh
40%
Бям
4 °
Ням
6 °
Дав
7 °
Мяг
11 °
Лха
16 °
- Advertisement -

Шинэ мэдээ