-6.9 C
Ulaanbaatar
Ням, 11 сар 24, 2024

Улс төр

Х.Баттулга: Залуучуудаа уриалж зориудаар оройн цагийг сонгосон

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшиж буй Халтмаагийн Баттулга саналаа өгч байна. Тэрбээр Баянзүрх дүүргийн 1655-р хэсгийн санал авах байранд саналаа өгсөн юм. Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгчөө сонгох сонгууль дуусч байна. Нийт хоёр сая орчим иргэн сонгууль өгнө. Иргэдийг тэр дундаа залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Монгол Улсын ирээдүйг гэрэлтэйгээр харж байна. Монгол ялна.Н.Түвшинбаяр аварга хүн зодох нь байтугай хүнд гар хүрэх...

Улсын хэмжээнд сонгуулийн ирц 45.57 хувьтай байна

Сонгуулийн Ерөнхий хороо ээлжит мэдээллээ хийж, санал хураалтын 17.00 цагийн ирцийн мэдээллийг танилцууллаа. Улсын хэмжээнд санал хураалтын ирц 45.57 хувьтай байна. Санал хураалт Баянхонгор аймагт хамгийн өндөр буюу 57.82 хувийн ирцтэй байна. Харин Дорнод аймагт 36.96, Дархан-Уул аймагт 38.96 хувийн ирцтэйгээр сонгуулийн ирц тааруу явагдаж байна.

Сонгуулийн дүнг электрон дэлгэцээр танилцуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг Сонгуулийн Ерөнхий хороо электрон дэлгэцээр танилцуулна. Сонгуулийн санал хураалтын ажиллагаа 22.00 цагаас улс орон даяар зогсч, нийт 1983 хэсгийн хорооноос урьдчилсан дүн мэдээ Сонгуулийн ерөнхий хорооны серверт ирэх юм. Ирсэн мэдээг нийтэд дамжуулахаас өмнө ажиглагч нарт санал тоолох машины дүн мэдээг хувилан өгөх шаардлагатай. Үүний дараа Сонгуулийн ерөнхий хороонд байрлах электрон дэлгэцээр танилцуулах юм. Мөн энэ...

Ерөнхий сайд төрийн албан хаагчид руугаа дайрч, ард түмнээ талцуулахгүй байхыг уриаллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргий, охины хамт Баянзүрх дүүргийн 25-р хорооны 1731-р хэсгийн санал өгөх байранд саналаа өглөө. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сонгуулиа өгсний дараа сэтгүүлчдэд хандаж хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн өнөөдөр төрийн тэргүүнээ сонгох долоо дахь удаагийн сонгуульд саналаа өгцгөөж байна. Энэ өдөр бол манай улсын иргэд төрийн тэргүүнээ сонгохоос гадна Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс...

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өглөө

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт орон даяар болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаагийн хамтаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Орос гуравдугаар сургууль дээр байрлаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 1851 дүгээр хэсгийн санал авах байранд өнөөдөр 11.45 цагт ирж саналаа өгөв. Саналаа өгсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж сэтгүүлчдэд хандаж хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн...

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Баянзүрх дүүргийн 1709 дүгээр санал авах байранд очиж, саналаа өглөө. Тэрбээр санал өгснийхөө дараа “Монголын ард түмнээс шууд сонгогддог Ерөнхийлөгч гэдэг бол төрийн дээр сандайлсан намуудыг, улстөрчдийг хариуцлагатай, сахилга баттай байлгах ёстой тэргүүн юм. Монголын улс төрд өнөөдөр хариуцлага, сахилга бат хамгаас чухал байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө сахилга бат, хариуцлагыг чанд сахин хэрэгжүүлснээрээ улс төрд, нийгэмд хариуцлага...

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд өнөөдөр 10:00 цагт Нийслэлийн 23-р сургуульд байрлах хэсгийн хороонд саналаа өглөө. Санал өгснийхөө дараа тэрбээр “Монголчууд төрийнхөө сонгуульд оролцох энэ өдрийг баярын өдөр гэж тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай. Мориныхоо дэлийг засаж, шинэ дээлээ өмсөж сонгуульд саналаа өгөхөөр явж, төрийнхөө сонгуулийг хүндэтгэж оролцдог уламжлалтай ард түмэн. Сонгогч иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалж байна" гэлээ. ...

Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд идэвхтэй оролцохыг хотын дарга уриаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хан-Уул дүүргийн 1918 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж, саналаа өглөө. 1918 дугаар хэсэгт нийт 2837 иргэн санал өгнө. Өдрийн 12 цагийн байдлаар 489 сонгогч саналаа өгч, ирц 18.5 хувьтай байгааг тус хэсгийн ахлах зохион байгуулагч Б.Төмөрбаатар хэллээ. Хотын дарга С.Батболд “Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд нийслэлийн хэмжээнд 930 гаруй мянган сонгогч санал өгнө. Одоогийн байдлаар 20...

Улсын хэмжээнд сонгогчдын ирц 21.3 хувьтай байна

Сонгуулийн Eрөнхий хорооноос Монгол Улсын Eрөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээллийг 12.00 цагийн байдлаар танилцууллаа. Монгол Улсын хэмжээнд нийт 421464 сонгогч санал өгч ирц 21.3 хувьд хүрчээ. Үүнээс нийслэлд 178609 сонгогч буюу 19.6 хувь, орон нутагт 242855 сонгогч буюу 22.7 хувьд хүрчээ. Улсын хэмжээнд зарим хэсгийн хорооноос ирцийн мэдээ хараахан ирээгүй байгаа аж. Гэвч өнгөрсөн жил зохион байгуулсан УИХ-ын сонгуулийн ирцтэй харьцуулахад сонгогчдын идэвх харьцангуй сул, явц удаан...

Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн үйл ажиллагаа Улаанбаатарын цагаар 07:00 минутад албан ёсоор орон даяар эхэллээ. Энэ удаагийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нэр дэвшин өрсөлдөж буй. Тэдгээр гурван нэр дэвшигчийн төлөө нийт 1.978.298 иргэн 1983 санал авах байрт очиж, саналаа өгнө. Мөн 44700 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад “түр хасав” тэмдэглээтэй байгаа ба эдгээр иргэд өнөөдөр харьяа санал авах байрандаа амжиж очвол...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-6.9 ° C
-6.9 °
-6.9 °
73%
5kmh
40%
Дав
-15 °
Мяг
-16 °
Лха
-7 °
Пүр
-8 °
Баа
-5 °
- Advertisement -

Шинэ мэдээ