-0.9 C
Ulaanbaatar
Бямба, 11 сар 23, 2024

Улс төр

Приус маркийн машинд оногдуулсан татварыг буцаан олгоно

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжсэн юм. Тиймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Одоо Онцгой албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлд, хос тэжээлт болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг...

Ерөнхий сайд БСШУС-ын сайдыг томилуулах саналаа өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад академич Г.Чулуунбаатарыг томилуулах саналаа өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ. Нэр дэвшигч Г.Чулуунбаатар нь: 1975-1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн 2013 оноос одоог хүртэл Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал 2008-2013 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч...

Хөдөлмөрийн Үндэсний намын даргаар Б.Найдалааг бүртгэлээ

Хөдөлмөрийн Үндэсний намын шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өчигдөр хэлэлцлээ. Хөдөлмөрийн Үндэсний намын Төв хорооны 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хурлын 3-р тогтоолоор намын даргаар Б.Найдалааг сонгосныг бүртгүүлэх хүсэлтээ тус намаас ирүүлсэн байна. Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

Халимагийн түүх, соёлын “Өв” сангийн тэргүүнийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын түүх, соёлын “Өв” сангийн тэргүүн Нина Санджариковна Уланова болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд оролцов. Өдгөө 86 нас сүүдрийг зооглож байгаа Н.С.Уланова Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Улаанбаатарт ирээд байгаа юм. Тэрээр Халимагийн нэрт эрдэмтэн, монгол судлаач Очирын Номтын удмын хүн бөгөөд “Өв” санг үүсгэн байгуулсан цагаасаа...

116 дугаар сургуулийн сурагчдын гомдлыг шалгана

Сургуулийн захирал, удирдлагууд сурагчдыг доромжилсон, үзэл бодлыг нь сонсдоггүй, зарим багшийн ур чадвар муу зэрэг үндэслэлээр 116 дугаар сургуулийн сурагчид хичээл хаялт зарласан. Мөн хэвлэлийн бага хурал хийн сургуульдаа үүсээд байгаа асуудлын талаар ч нийтэд хандсан юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, удирдах албан тушаалтнууд, Нийслэлийн Боловсролын...

Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг УИХ-тай зөвшилцөнө

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр; Хөгжлийн бодлогын санхүүжилт 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. Хөтөлбөр нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, сахилга батыг бэхжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, нэгдмэл байдал бий болгох, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх зорилготой юм. Энэ хүрээнд Олон улсын хөгжлийн ассоциацаас...

Монголбанктай холбоотой тогтоол УИХ-ын түүхэнд байгаагүй ялын тогтоол болж байна гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага аваад байсан. Тэгвэл завсарлага авсан хугацаа дуусгавар болж Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтэд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өгөх санал, дүгнэлтээ танилцууллаа. Д.Эрдэнэбат: Монголбанканд анхнаасаа захиалгат шалгалт хийлгэж, улс...

Цэцэрлэгт хамрагдах шаардлагатай 300 мянга гаран хүүхэд байна

УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тайланг танилцуулсан юм. Сургуулийн өмнөх насны, цэцэрлэгт хамрагдах шаардлагатай 306 890 хүүхэд байгаа аж. Үүнээс 240...

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хойшлуулав

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар танилцуулсан. Ажлын хэсэг зургаадугаар сарын 06-ны өдөр хуралдаж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн төслийн нэр томъёоны талаарх редакцийн шинжтэй саналуудыг тусган жигдэлсэн гэлээ. Түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр...

Приусны татварыг буцаан олгох асуудлыг 100 хувь дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 15 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр нар...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-0.9 ° C
-0.9 °
-0.9 °
40%
3kmh
0%
Ням
-13 °
Дав
-15 °
Мяг
-16 °
Лха
-7 °
Пүр
-8 °
- Advertisement -

Шинэ мэдээ