-7.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 29, 2024

Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотод хүрэлцэн ирэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд БНХАУ-ын Хууль зүйн сайд Хө Рун, Монгол Улсаас БНХАУ-д суугаа...

Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим систем ажиллаж эхэллээ

Улсын Их Хурлаас ардчилсан, ил тод, цахим, зөвлөлдөх парламентыг бий болгох зорилгоор D-Parliament платформыг 2022 онд нээсэн. Энэхүү платформыг өргөжүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх иргэний саналыг хүлээн авах D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-ийг хөгжүүлээд байна. Тус системээр дамжуулан иргэн нийтийн өргөдөл санаачлах болон нийтийн өргөдлийг дэмжиж санал өгөх боломжтой болж байгаа юм.

МАН: Намрын чуулганаар хүний эрх, хүүхэд, гэр бүлгийг хамгаалах чиглэлд эрх зүйн шинэчлэл хийнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.10.16/-ийн хуралдаанаар Намрын чуулганы хугацаанд хэлэлцэгдэх асуудлуудын бэлтгэл ажлыг хангахтай холбоотой ажлын хэсгүүдийг байгуулах болон 2024 оны Монгол Улсын төсвийг дагалдан орж ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Мөн МСНЭ-ээс УИХ дахь МАН-ын бүлэгт хүргүүлсэн шаардлагын хүрээнд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын мэдээллийг сонсож, хэлэлцэж шийдвэрлэлээ. Хурлын шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Э.Бат-Амгалан, ажлын албаны...

“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжлав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2023.10.16) “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн саналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт уламжиллаа. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11-т “Шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байх бөгөөд түүнийг Ерөнхий зөвлөл хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Улсын дээд шүүх, Засгийн газартай зөвшилцөн Улсын Их Хуралд уламжилна.” гэж...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Бээжин хотноо болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцоно. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулга уулзалтын “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулья” хэлэлцүүлэгт оролцож үг хэлнэ. Мөн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны ивээл дор зохион байгуулж буй “Чингис хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Нант хотын түүхийн музейд боллоо. Арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр монголчуудын...

Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр (2023.10.13) Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлд,  -Бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах;

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар 2023 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Франц Улсад төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар Элизейн ордонд хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр Монгол, Францын хооронд энэ онд Төрийн тэргүүний түвшний...

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр (2023.10.13) Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэгт зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БАРИМТ БИЧГҮҮД: Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-7.9 ° C
-7.9 °
-7.9 °
86%
3kmh
0%
Бям
-4 °
Ням
-14 °
Дав
-13 °
Мяг
-12 °
Лха
-10 °
- Advertisement -

Шинэ мэдээ