Г.Занданшатар: Ирэх онд шинэ тогтолцоогоор анхны сонгуулиа хийх тул бэлтгэлийг маш сайн хангах ёстой
УИХ-ын намрын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Хатагтай ноёд оо,
Та бүхний энэ өдрийг амар амгаланг эрж мэндчилье.
УИХ-ын энэ удаагийн бүрэн эрхийн “отгон” намрын чуулган эхэлж байна. Шударга ёс, эрүүл...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймагт ажиллалаа
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутагт ажиллаж, газар тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
Булган аймаг энэ жил 55.5 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд урьдчилсан балансаар 37 мянган га талбайгаас 50 мянган тн улаанбуудайн ургац хураан авах тооцоо гарчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний...
УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2023.10.02) 10 цаг 01 минутад гишүүдийн 71.2 хувийн ирцтэйгээр эхлэв.
Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан...
2024 онд хүүхдийн мөнгийг 100,000 төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгоно
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2023.09.29) Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024 оны төсөв нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж бүхий онцлог төсөв болж байна хэмээн Сангийн сайд энэ үеэр мэдэгдэв. Учир нь эдийн засгийн үндсэн...
Ирэх таван жилд тахианы махны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах махны чиглэлийн тахианы аж ахуйн “Баялаг тахиа” ХХК-д ажиллав.
Тус компани нь “Махны чиглэлийн тахианы аж ахуйн цогцолбор”-ын төслийг 2022 онд эхлүүлж, 2023 оны 06...
Засгийн газраас хэрэгжүүлж буй далд эдийн засгийг ил болгох, авлигын эсрэг, шударга ёсны төлөөх ажлуудад булганчууд талархал илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймагт ажиллалаа. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүрэлцээ тус аймагт дутмаг байдаг аж. Ерөнхий сайд Булган аймагт баригдаж буй IV цэцэрлэгийн барилгын ажлын явцтай эхлээд танилцлаа. 2022 оны тавдугаар сараас барилгын ажил эхэлсэн ч улсын төсөвт санхүүжилт нь он дамнаж тусгагдсанаас хугацаа нь сунжирч ирэх оны долдугаар сард ашиглалтад оруулахаар болжээ. Үлдэгдэл 1,9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2024...
“Монгол-Оросын хамтарсан комиссын XIX хуралдаан”-ы протоколд гарын үсэг зурлаа
Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын XIX хуралдаан” 2023 оны есдүгээр сарын 27-ны өдөр болж, талууд протоколд гарын үсэг зурлаа.
Хуралдаанд Монгол Улсаас ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ОХУ-аас Иргэний хамгаалалт,...
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам тавина
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, түүний үр дүн, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.Ирэх оны төсвийн төслийг боловсруулж буй энэ үед аймаг бүрд Ерөнхий сайд, танхимын сайд нарын хамт очиж асуудлыг судлаад саналыг нь тусгаж байна. Өнгөрсөн хугацаанд улс оронд бий болсон хүндрэлүүдийн шалтгаан,...
Шадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд, дэслэгч генерал А.В.Куренковыг хүлээн авч уулзлаа
Манай хоёр улсын Онцгой байдлын салбар дахь харилцаа 1995 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулснаар эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг жил бүр тогтмол хоёр талдаа ээлжлэн зохион байгуулсаар ирсэн бөгөөд...
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдийнхээ хамт Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтад оролцов. Уулзалтад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Европын холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарын хөгжлийн агентлаг, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Элчин сайдын яамдуудын төлөөлөл зэрэг хүмүүс оролцлоо.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
85%
0kmh
0%
Ням
-14
°
Дав
-13
°
Мяг
-12
°
Лха
-10
°
Пүр
-14
°
- Advertisement -