НӨАТ-ын урамшууллын 2017 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирол өнөөдөр Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2017 оны арваннэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа өнөөдөр /2017.12.23/ 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн супер шагнал 100 сая төгрөг байх аж.