Эрүүл мэндийн даатгал нь Монгол Улсын иргэн бүрийн заавал төлөх даатгал юм. Тиймээс эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт харьцангуй өндөр байдаг.
2017 оны нэгдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянгаас 240 мянган төгрөг болж нэмэгдсэнтэй холбоотойгоор ямар нэгэн байгууллагад харьяалалгүй, хувиараа ЭМД-аа төлөхөд жилд 8600₮ байсан нь нэмэгдэж 46080₮ болсон билээ.
Тэгвэл ЭМД-ын шимтгэл төлөх энэхүү хэмжээг шинэ оноос бууруулахаар болсон бөгөөд хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид, оюутнуудын эрүүл мэндийн даатгалын жилийн шимтгэл 24000 болох аж.
Мөн гадаадын иргэн, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамж зайлшгүй авах шаардлагатай иргэн, хүүхдээ хоёр нас хүртэл нь асарч буй эцэг, эх, цэргийн алба хаагч, ял эдэлж буй ялтны ЭМД-ын шимтгэлийг 4800 төгрөг байхаар тогтоосон байна.