Mөрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх ажлыг хүлээлгэн өгөх, гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Засгийн газрын хүчин төгөлдөр үйллчилж буй тогтоолын дагуу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх тухай Барилга, хот байгуулалтын сайдын тушаал гарсан юм. Тодруулбал барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, сургалт эрхлэх чиг үүргүүдийг барилгын салбарын төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэхээр болсон. Ёслолын үйл ажиллагааг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан нээж үг хэллээ. Мөн Барилга, хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаатар нар гэрээнд гарын үсэг зурлаа. Тус уулзалтын үеэр Барилга, хот байгуулалтын сайд цаашид уг үйл ажиллагааны үр дүнд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх, Барилгын салбарын инженер техникийн ажилчдын чиглэл тус бүрийн мэдээллийн сан бүрдэх, Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааны хяналтын тогтолцоо сайжрах, холбогдох журамд заасан шалгуурыг ханган ажиллаж байгаа эсэхэд тавих хяналт, Төр, төрийн бус байгууллага, иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын харилцан итгэлцлийг бэхжүүлж, нээлттэй ил тод байдлын нэгдсэн тогтолцоо бүрдэнэ гэж бодож байна хэмээн онцоллоо.