Өнөөдрийн байдлаар монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна.
Өөрөөр хэлбэл Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан үнэлгээгээр Архангай аймгийн 7, Баян-Өлгий аймгийн 1, Булган аймгийн 12, Говь-Алтай аймгийн 4, Дархан-Уул аймгийн 2, Дорнод аймгийн 1, Завхан аймгийн 18, Орхон аймгийн 2, Өвөрхангай аймгийн 8, Сүхбаатар аймгийн 10, Сэлэнгэ аймгийн 3, Төв аймгийн 16, Увс аймгийн 13 сум, Ховд аймгийн 3, Хөвсгөл аймгийн 3, Хэнтий аймгийн 2 сум буюу нийт 12 аймгийн 66 сум цагаан зудтай, 14 аймгийн 41 сум цагаанаар зудархуу байна.
Цаг агаарын хүндрэлийн улмаас нийт 710940 толгой мал хорогджээ. Үүнээс Ховд, Увс, Хөвсгөл, Хэнтий аймагт мал хамгийн их малын хорогдолтой байна.