Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээ үргэлжилж байна

"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээ хийгдэж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна.

Тус илрүүлэг, шинжилгээнд хамрагдаж амжаагүй болон хамрагдах хүсэлтэй 40-65 насны иргэд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандана уу гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.