Хуульзүйн байнгын хороо Ерөнхийлөгчийг хууль зөрчсөн гэж буруутгалаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр Ерөнхийлөгчийн өргөн барьсан АТГ-ын дарга болон дэд даргыг өөрчлөх эсэх асуудлыг зарим гишүүд хөндлөө. Тухайлбал, "АТГ-ын дарга болон дэд даргыг өөрчлөх ямар ч хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Ерөнхийлөгчийн энэхүү санал нь Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна” гэсэн юм. Тодруулал, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно”, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа (6 жил) дуустал үргэлжилнэ” гэж заасан. Тэгвэл тус байгууллагын дарга Х.Энхжаргал нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр, дэд дарга Ц.Нямдорж 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус тус нөхөн томилогдсон. Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг хуулийн дагуу дарга болон дэд дарга нарын бүрэн эрхийн хугацаа нөхөн томилогдсон өдрөөс хойш 6 жил байхаар хуульчилсан байна. Мөн Авилгын эсрэг хуулийн 22.1-д зааснаар тус байгууллагын дарга, дэд дарга өөрөө хүсэлт гаргасан, эсхүл биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх бөгөөд өөр бусад шалтгаанаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглодог байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс АТГ-ын дарга, дэд даргаар шинээр хүн томилуулахаар санал ирүүлсэн нь Авлигийн эсрэг хуулийн 22.5 дах заалтыг илтэд зөрчиж байна гэж үзжээ.

Ийм нөхцөлд Хууль зүйн байнгын хороо уг саналыг хэлэлцэх, тодорхой санал, дүгнэлт гаргавал Улсын Их Хурал өөрөө Монгол Улсын Үндсэн хууль тэргүүтэй холбогдох хуулиудыг зөрчих болно. Иймээс өнөөдрийн хуралдаанаар Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна” гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хууль зүйн хувьд Улсын Их Хурал авч хэлэлцэх үндэслэлгүй хэмээн тайлбарлаад хууль зөрчсөн, агуулгын зөрчилтэй уг саналыг хэлэлцэхгүй байх горимын санал гаргав. Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайханы гаргасан горимын саналаар санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон 15 гишүүний 80 хувь нь дэмжсэн.