Яг одоо Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид Тусгаар тогтголын ордонд хуралдаж байна.
Гэтэл УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулсан хэсэг бүлэг хүмүүс зохих хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр жагсаал цуглаан Сүхбаатарын талбай дээр хийж байна.
Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулсан МАН-ын гишүүд Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хотын хотын захиргааны байранд бус Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байгааг мэдсээр байж ийнхүү зөвшөөрөлгүй жагсаж байгаа юм.
Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хурал 16:00 цагт дуусах бөгөөд хуралдааны талаарх мэдээллийг Тусгаар тогтнолын ордонд “тайлагнах” юм байна. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Эх сурвалж: dorgio.mn