Сумын Засаг дарга нар гадаадын иргэнд газар зарах эрхтэй болох уу

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Уг хуулийн төслийг дагалдуулан хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт холбогдох байнгын хороогоор хэлэлцсэн. Уг асуудлыг хэлэлцэх үеэр гадаадын иргэнд биржээр газар худалдах санал тусгасан эсэх тухай яригдаж УИХ болон иргэдийн дунд маргаан дэгдээгээд байна.

Байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбар энэ талаар хөндсөн юм. Энэ талаар тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа бичихдээ "Монгол улсад түр оршин суугаа гаднын иргэнд газар ашиглуулах асуудлыг биржээр дамжуулан арилжаална" гэсэн энэ заалтыг эргэн харж анхаарах хэрэгтэй. Эдийн засгаас илүү улсын аюулгүй байдал нэгдүгээрт байх ёстой. Газар бол тухайн улсын оршин тогтнох үндэс" хэмээсэн байна.

Дүрс бичлэг:

Газар улсын үндэс

"Монгол улсад түр оршин суугаа гаднын иргэнд газар ашиглуулах асуудлыг биржээр дамжуулан арилжаална" гэсэн энэ заалтыг эргэн харж анхаарах хэрэгтэй. Эдийн засгаас илүү улсын аюулгүй байдал нэгдүгээрт байх ёстой. Газар бол тухайн улсын оршин тогтнох үндэс.

Posted by Жадамбын Энхбаяр on Thursday, May 31, 2018