Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээ буюу Дубайн гэрээний асуудлаар Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайханыг АТГ-аас гэрчийн мэдүүлэг авахаар дуудаж, баривчлаад хоёр сар өнгөрч байна. Түүний эрх зөрчигдөж байгаа талаар өнөөдөр /2018.06.07/ өмгөөлөгч Н.Цог 14.00 цагт мэдээлэл хийнэ гэсэн зар хэвлэлээр цацагдсан. Тэгвэл тодорхой шалтгааны улмаас өмгөөлөгч нь мэдээллээ цуцалжээ.
Эргэн сануулахад, Б.Бямбасайханыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ны Ням гарагт гэрчээр мэдүүлэг авна хэмээн дуудаж ирүүлээд АТГ-аас баривчилсан байдаг.