Б.Дэлгэрсайхан оффшорчдын нэг гэдгээ зарлав, одоо хариуцлага тооцох уу

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2018.10.23/ хуралдаанаар Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан мэдээлэл сонсох үеэр  УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Оффшор гэж улстөрждөг гишүүд олон бий. Оффшор гэж ярьснаас болж хөрөнгө оруулалт багассан. Би бол оффшорчдын нэг ээ, шалгуулж ч байна.  Уг нь, би Хонконгод данстай. Гэтэл Засгийн газрын хуралдаан оффшор бүс болгон зарласан. Энэ тохиолдолд яах вэ, би хууль зөрчих үү" хэмээн асуусан нь эрхэм гишүүн улаан цагаандаа гарсан гэдгээ илтгэж байгаа хэрэг боллоо. Учир нь сүүлийн хэдэн жил оффшорчидтой тэмцэх өргөн хүрээний тэмцэл Монгол орон даяар өрнөөд удаж байгаа. Бүр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу оффшорын хуулийг ч баталчихсан. Тиймээс хаа нэг газраас хайгаад байх бус "Би бол оффшорчдын нэг ээ" гээд хэлчихсэн хүнд эрх биш хариуцлага тооцох нь гарцаагүй биз ээ.

15 Сэтгэгдэлүүд

Comments are closed.