“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль орон даяар үргэлжилж байна. “Сэтгэлийн хүч” уриан дор нэгдсэн Ардчилсан эмэгтэйчүүд Сонгинохайрхан дүүргийн гишүүд, дэмжигчидтэйгээ уулзалт зохион байгуулсан билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгтэй цөөн хором ярилцав.
-Ардчилсан намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнийг сонгох сонгууль үргэлжилж байна. Эмэгтэйчүүд яагаад улстөрд орох шаардлагатай вэ?
-“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны тэргүүнд нэр дэвшиж буй бүсгүйчүүддээ амжилт хүсье. Ардчилсан намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага бол бүсгүйчүүдийн дуу хоолой нь болж ажилладаг. Ер нь эмэгтэйчүүд яагаад улстөрд орох шаардлагатай вэ гэсэн асуулт үргэлж тавигддаг л даа. Эрчүүдийн харааны гадуур үлддэг маш олон асуудал бий. Ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал. Эмэгтэйчүүд бидний үндсэн зорилго бол төрүүлсэн үр хүүхдээ, монголынхоо нийт үрсийг эрүүл, аюулгүй, хамгийн сайхан орчинд өсгөж, хүмүүжүүлэх, чанартай боловсрол олгох, сайн сайхан хүн болгож төлөвшүүлэхэд чиглэдэг. Үүн дээр ч бид нэгдэж чаддаг. Тиймээс ч эрчүүдийн хийж чадаагүй орхигдуулсан зүйлийг хийх, хүүхдүүдийн амьдрах орчинг сайжруулахын тулд эмэгтэйчүүд улстөрд олноороо орох шаардлагатай.
-Өнгөрсөн парламентад хамгийн олон эмэгтэй гишүүн ажилласан байдаг. Үр дүн хэр байв?
-2012-2016 оны УИХ-д таван намын төлөөлөл бүхий 13 эмэгтэй гишүүн байхдаа анх удаа эмэгтэйчүүдийн бүлгийг байгуулсан юм. Эмэгтэйчүүдийн бүлэг байгуулснаар хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр маш олон ажил хийсэн. Ер нь хэчнээн мундаг, чадварлаг, мэдлэг боловсролтой байсан ч ганц хүн хүссэн үр дүндээ хүрч чаддаггүй. Тиймээс хамтарч, нэгдэн, нийлж ажиллах зайлшгүй шаардлагатай. Олуулаа, зэрэг хөдөлж чадвал бид юуг ч хийж, бүтээж чадна гэдгийг өмнөх парламентийн эмэгтэйчүүд харуулсан гэж боддог. Тиймээс ч Ардчилсан эмэгтэйчүүд бүх шатандаа бодлогоо зангидаж ажиллах нь чухал гэж үзсэн учраас энэ удаагийн сонгууль болж байгаа гэж харж байна.
-Олон улсад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байдаг вэ?
-Эмэгтэйчүүд нэр дэвшихийн тулд хувь хүнээс маш их зориг, тэвчээр шаарддаг. Хувийн ажил, амьдралаа тодорхой хэмжээнд хойш тавиад улстөрд орж байгаа хэрэг. Гэрээ товхинуулж, ажил, бизнесээ хөл дээр нь босгочихоод улс, эх орныхоо сайхан ирээдүйн төлөө ажиллахаар нэр дэвшиж байгаа бүсгүйчүүдээрээ бахархаж байна. Эмэгтэйчүүдийн улстөр дэх оролцоо дэлхий дахинд улам бүр нэмэгдсээр байгаа. Скандинавын орнуудад гэхэд парламентийн гишүүдийн 50-иас дээш хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хэдий чинээ байна төдий чинээ хүний төлөөх нийгэм бүрэлддэг. Гэтэл Монголд шийдвэр гаргах түвшний 17-18 хувьд эмэгтэйчүүд ажиллаж байна. Тиймээс ЕБС-иуд гурван ээлжээр хичээллэх, хорт утаа, эмнэлэг, цэцэрлэгийн хүрэлцээний асуудал байсаар байгаа юм. Нийгмийн тулгамдсан асуудал, хүнээ дээдэлсэн шийдвэрүүдийг эмэгтэйчүүд гаргаж, хэрэгжүүлдэг юм.
… [Trackback]
[…] Find More Information here to that Topic: newscafe.mn/?p=17708 […]
… [Trackback]
[…] There you will find 54822 additional Information to that Topic: newscafe.mn/?p=17708 […]
… [Trackback]
[…] Read More here to that Topic: newscafe.mn/?p=17708 […]
… [Trackback]
[…] Find More Information here to that Topic: newscafe.mn/?p=17708 […]
… [Trackback]
[…] Here you will find 75939 additional Information on that Topic: newscafe.mn/?p=17708 […]
… [Trackback]
[…] Find More here on that Topic: newscafe.mn/?p=17708 […]
… [Trackback]
[…] Find More here on that Topic: newscafe.mn/?p=17708 […]
… [Trackback]
[…] Read More on that Topic: newscafe.mn/?p=17708 […]
… [Trackback]
[…] Find More here on that Topic: newscafe.mn/?p=17708 […]
… [Trackback]
[…] Info on that Topic: newscafe.mn/?p=17708 […]
… [Trackback]
[…] Read More Info here on that Topic: newscafe.mn/?p=17708 […]
… [Trackback]
[…] Find More to that Topic: newscafe.mn/?p=17708 […]
… [Trackback]
[…] Find More Information here to that Topic: newscafe.mn/?p=17708 […]
… [Trackback]
[…] Find More on that Topic: newscafe.mn/?p=17708 […]