Говь-Алтай аймгийн төв болон сумдын нутаг дэвсгэрээс гарах орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14.00 цагаас 26-ны өдрийн 11.00 цаг хүртэл түр хугацаагаар хаах тушаалыг аймгийн Цагдаагийн газрын дарга гаргалаа.
Өнгөрсөн шөнө буюу арван нэгдүгээр сарын 24-ний өдрөөс Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч эхэлсэн билээ. Байгаль, цаг уурын аюултай үзэгдлээс шалтгаалан зам, даваа хаагдаж, үзэгдэлт орчин хязгаарлагдаж авто зам, замын байгууламжаар зорчих боломжгүй аюултай байдал үүсээд байгаа юм.
Цасан болон шороон шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, хальтиргаа гулгаа үүсэх, зам, даваа хаагдах, иргэд төөрөх, малтайгаа уруудах зэрэг эрсдэлд нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.