Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багийн 4 км-ын гарам гэдэг газар иргэн Б-гийн жолоодож явсан “Волва Шаланз” загварын том оврын автомашин, ачааны галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол өчигдөр гарчээ.
Тодруулбал, тус машин нь Бор-Өндөр сумаас Айраг сумын чиглэлд зорчиж явсан Улаанбаатар төмөр замын ачааны галт тэрэгтэй мөргөлдөж, төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдаж нэг нь амиа алдаж, нөгөө нь хүнд бэртэл авсан байна. Ослын газар ажилласан онцгой байдлын газрын алба хаагчид төмрөнд хавчуулагдсан 36 настай эрэгтэй П-г гаргаж, 44 настай эрэгтэй Б нас барсан байсныг гарган, цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
АНХААР‼ СЭРЭМЖИЛ‼ БОЛГООМЖИЛ‼2019.02.01-ний шөнийн 01 цагт Дорноговь аймгийн нутаг дэвгэрт байрлах Айраг өртөөний төмөр замын 04 дүгээр километрийн гармаар ачааны 3651 дүгээр галт тэрэг том оврын ачааны VOLVO маркын автомашинтай мөргөлдөж 1 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэн хэргийг тус цагдаагийн газар шалгаж байна.Төмөр замын гармын хаалт ❌❌❌ХААЛТТАЙ буюу ХААГДАЖ ЭХЭЛЖ байвал, мөн анивчсан УЛААН ГЭРЭЛ 🚦🚦🚦ассан, эсвэл ДУУТ ДОХИО ажиллаж байхад түүнчлэн гармын жижүүр ХОРИГЛОСОН ДОХИО өгөх үед гарам руу орохыг хориглоно.🚂🚂🚂Та бүхэн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалж галт тэрэгний хөдөлгөөнөөс болгоомжилно уу❗️❗️
Posted by Төмөр зам дахь цагдаагийн газар on Thursday, January 31, 2019