Хөгжмийн зохиолч, "Чингис хаан" одонт, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Шарав агсны "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр боллоо.
"Алтан пянз"-д
- Хоёрдугаар симфони-1987 он
- Монгол орон бадартугай-2011 он
- Зуурдын орон-1998 он
- Трио-1980 он болон түүний хамгийн сүүлийн бүтээл болох 2018 онд туурвисан
- Эхийн сэтгэл шиг хэмээх таван бүтээл багтжээ.