“Угийн бичиг-Улсын үндэс” үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “УГИЙН БИЧИГ-УЛСЫН ҮНДЭС” Үндэсний зөвлөгөөн, угийн бичгийн үзэсгэлэнг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийгэмдээ нэр хүндтэй, үр хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлсэн, нийгмийн баялгийг бүтээлцэж байгаа залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл гэр бүлүүд, Монгол үндэсний өв соёл, түүх, ураг удмын талаар судалгаа, шинжилгээ хийсэн эрдэмтэн докторууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын 500 орчим төлөөлөл оролцлоо.

Уг арга хэмжээ нь Үндэсний хэмжээнд өв соёл, зан заншлаа уламжлуулан хадгалах, овог удмынхаа нэр төрийг өргөн дээдэлж, үр хойч үедээ өвлүүлэн удмын хэлхээ, угийн бичиг хөтлөн бичиж, үлгэр дуурайлал болсон айл өрхийг алдаршуулах, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.