Монгол улс хүүхэд багачууддаа 5 амлалтыг өгч байна

Хүүхдийн эрхийн тухай конвенцын 30 жилийн ой, Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын Дарга Г.Занданшатар Төрийн ордонд хүүхэд багачуудынхаа төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад шилдэг манлайлагч, хүүхэд бүрийн дуу хоолой болох нас насны 25 хүүхдүүдийн төлөөлөл оролцсон.

Их Хурлын Дарга Г.Занданшатартай хүүхэд насных нь тухай сонирхолтой яриа өрнүүлж, аав хүн, Улсын Их Хурлын Даргын хувьд хүүхэд багачуудынхаа хөгжил, хамгааллын талаар юу санаж бодож, цаашдаа хүүхдүүдийнхээ төлөө хэрхэн ажиллах талаар нь ярилцсан юм. Уулзалтад оролцсон хүүхдүүд өөрийн авьяасаар бэлэг барьж мэндчилгээ дэвшүүлж халуун дулаан уур амьсгалтай уулзалтын төгсгөлд Монгол Улсын Их Хурлын Дарга нийт хүүхэд багачууддаа амлалт өгсөн юм.

Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 30 жилийн ойн хүрээнд улс орон бүр хүүхэд багачуудынхаа өмнө үүрэг хүлээж амлалт өгч байгаа бөгөөд Монгол улс хүүхэд багачууддаа 5 амлалтыг өгч байна.