Газраа орон сууцаар солих хөтөлбөрт хамрагдсан иргэдэд түлхүүр гардууллаа

НОСК-аас Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн иргэдийн эзэмшил газрыг бэлэн орон сууцаар солих ажил амжилттай хэрэгжиж өнгөрсөн хугацаанд 310 гаруй иргэдэд орон сууцных нь түлхүүрийг өгсөн бол өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын хэсэгчилсэн талбайд 140 гаруй иргэд нэгдэн эзэмшил газраа орон сууцаар сольж байна.

Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжин эзэмшил газраа орон сууцаар сольж буй иргэдэд байрных нь түлхүүрийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон "Нийслэлийн орон сууцны корпораци"-ийн удирдлагууд гардуулан өглөө.