Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг 26.2 хувиар буурчээ

Улсын хэмжээнд 2020 оны эхний 5 сард бүртгэгдсэн 112069 гомдол мэдээллийн 71613 буюу 63.9 хувийг Нийслэлийн цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн гомдол мэдээллийн 19678 буюу 27.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл эзэлж байна.

Нийслэл хотын хэмжээнд 7922 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2818 хэргээр буюу 26.2 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ. Зарим гэмт хэргийн хувьд:

Харин Тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 75 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 44 нэгж буюу 2 дахин өссөн байна. Иймд иргэд та бүхэн өөрийн эд зүйл, тээврийн хэрэгсэлдээ тавих хараа хяналтаа сайжруулах, баталгаатай, харуул хамгаалалттай, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй бүсэд автомашинаа байршуулах, дохиолол хамгаалалтын систем суурилуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар