Гадаад дахь иргэдээ татан авч буй тусгай үүргийн нислэгийн хуваарийн дагуу өнөөдөр 06.05 цагт Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирлээ. Үүнд:
- бага насны хүүхэдтэй гэр бүлийн 41,
- өндөр настан 28,
- эрүүл мэндийн шалтгаантай 28,
- хөгжлийн бэрхшээлтэй 1,
бусад 163 иргэн байна.
Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, "Тайж", "Намуун", "Монголика" зочид буудлуудад тусгаарлаж буй талаар ОБЕГ болон Шуурхай штабаас мэдээллээ.