Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 06:34 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 209 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүлийн 32, өндөр настан 18, эрүүл мэндийн шалтгаантай 9, жирэмсэн 5, бусад шалтгаантай 99 иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Монголика”, “Дрийм” зочид буудал, “Сэлбэ” амралтын газарт тусгаарлах юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Өнөөдөр Сөүл-Улаанбаатар, энэ сарын 25-нд Сидней-Улаанбаатар, 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ.