ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр хийсэн PCR шинжилгээгээр 10 хүнд коронавирусний халдвар илэрлээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн авто 2 лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 17 646 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудтай ойр харилцсан, ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан хүмүүс юм.
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол нийт 1536 болсон байна. Үүнээс 995 хүн эдгэрчээ.