Улсын хэмжээнд өчигдөр хийсэн PCR шинжилгээгээр 11 хүнээс коронавирус илэрсэн тухай ХӨСҮТ-ээс мэдээллээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 12 703 хүнд шинжилгээ хийсэн байна.
Улсын хэмжээнд коронавируст халдварын тохиолдол 1667 болж бүртгэгдэж байна.