УОК-ын шийдвэрийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өнөөдөр 20.30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
Тус нислэгээр нийт 156 иргэн эх орондоо ирнэ. Иргэдийг Кемпенски, Туушин, Новотел, Зүчи, Тэмүжин зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Ташрамд дурдахад, Монгол Улс өнөөдрийн байдлаар, 142 удаагийн тусгай нислэгээр 25 мянга, БНХАУ-ын хилийн боомтоор 4266, ОХУ-ын хилийн боомтоор 2454, гадаадын 93 орноос нийт 32 мянга орчим иргэнээ татан аваад байна.