Монгол орны ойн нөөцийг нэмэгдүүлж нийт газар нутгийн 8.6%-д хүргэхээр тусгасан

ЗАСГИЙН ГАЗРЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНД ОЙГООР БҮРХЭГДСЭН ТАЛБАЙГ 8.6 ХУВЬД ХҮРГЭХЭЭР ТУСГАСАН. ОЙЖУУЛАЛТЫН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖЛУУДААС ОНЦЛОН ДУРЬДВАЛ ОЙН ТҮЙМРЭЭС ХАМГААЛАХ АЖЛЫГ САЙЖРУУЛАХ, НЭГ УДААГИЙН ТҮЙМЭРТ ӨРТӨХ ТАЛБАЙН ХЭМЖЭЭГ 20%-ИАР БУУРУУЛАХ, 120 МЯНГАН ГА ТАЛБАЙД ОЙН АРЧИЛГАА, ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ, 32 МЯНГАН ГА ТАЛБАЙГ ЗОРИУДААР ОЙЖУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ.