Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт хийсэн онцлох ажлуудыг салбар тус бүрээр танилцууллаа. Уул уурхай хүнд үйлдвэрийн салбарын онцлох ажлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ЭТТ Бонд болон Нүүрс баяжуулах үйлдвэрийн ажлыг нэрлэжээ.
- Монголд анх удаа 2 их наяд хүртэлх төгрөгийн дүн бүхий төгрөг, валют хосолсон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ЭТТ БОНД-ыг гаргаж эхний арилжаагаар 677.7 тэрбум төгрөгийг амжилттай босголоо.
2. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ-ийг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.