Хараагаа хамгаалах Олон улсын өдөр тохиож байна

Жил бүрийн 10-р сарын 14-ийг олон улсын хэмжээнд “Хараа хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд “Нүдээ хайрлая” #LoveYourEyes уриан нэгдэж байна. Дэлхий дахинд сохрол, сул хараатай 256 сая хүн амьдардаг бөгөөд сохролын тэргүүлэх шалтгаан нь болрын цайлт өвчин байдаг. Хотжилт, таргалалт ихэссэнтэй холбоотой ойрын жилүүдэд чихрийн шижингийн шалтгаант сохрол, сул харааны түвшин ихсэх хандлагатай байна. Ялангуяа сүүлийн 2 жил үргэлжилсэн хөл хорио, цахим хичээлтэй холбоотойгоор сургуулийн насны хүүхдүүдийн хараа муудах эрсдэл улам нэмэгдэж байна.

Шаардлагатай эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг хийсэн тохиолдолд 4 хүн тутмын 3 нь сохрол, хараа муудалтаас сэргийлж чаддаг. Сохрол сул хараатай иргэдийн 90 хувь нь хөгжил буурай улс оронд амьдарч байна. Олон улсын хэмжээнд харааны шил шаардлагатай 1.2 тэрбум хүн амьдарч байгаа бөгөөд манай улсад харааны асуудалтай 30,000 гаруй иргэд байдаг. Таны хүүхдэд хялар харах, самбараа муу харах, хүүхэн хараа цайрч харагдах, нүд улайж хавдах, нүднээс нулимс гоожих болон бусад зовиур илэрвэл та яаралтай харъяа аймаг, дүүргийн нүдний эмчид хандаарай. Хүүхдийн харааны гажгийн эрт илрүүлж чадвал сохрол, сул хараатай болохоос урьдчилан сэргийлж чадна.

Хэрэв таны хараа муудаж байгаа бол, танай гэр бүлд нүдний даралт ихсэх өвчинтэй эсвэл чихрийн шижинтэй хүн байвал та жил бүр нүдний эмчид үзүүлэх шаардлагатй ба нүдээ хамгаалах зорилгоор нарны шил, саравчтай малгай өмсөж хэвшээрэй. Нүдний өвчнийг эрт оношилж, эмчилвэл сохролоос сэргийлэх бүрэн боломжтой. Та жилд 1 удаа заавал нүдний эмчид очиж, хараагаа шалгуулж байгаарай.