Нийслэлийн 6 дүүргийн 99 хороонд 4000 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэнэ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлийн хэмжээнд агаар бохирдуулагч эх үүсвэрүүд, түлшний чанар болон хүрэлцээ зэрэгт тогтмол хяналт тавьж ажилладаг.

Маргааш буюу 01 дүгээр сарын 07-ны өдрөөс дээрх хяналтыг эрчимжүүлэх зорилгоор урьдчилан сэргийлэх хяналтыг хийж эхлэх гэж байна. Энэ хүрээнд Мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллага, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагчдаас бүрдсэн 4000 гаруй албан хаагч зургаан дүүргийн 99 хороонд ажиллах юм.