Төрийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг гурван жил зогсооно

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Төрийн зарим төрлийн хяналт шалгалтыг түр зогсоох хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна.

Төрийн хяналт шалгатын тухай хуулиар жил бүр зохион байгуулдаг төлөвлөгөөт хяналт шалгалт нь бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжид ихээхэн хүндрэл учруулдаг байна. Тиймээс төлөвлөгөөт хяналт шалгалтыг 3 жилийн хугацаанд зогсоохоор хуулийн төсөлд тусгасан гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Гэхдээ Монголбанк, СЗХ, гааль, татварын болон эрүүл мэнд, нийгмийн даатгал, хүүхэд хамгааллын салбарын хяналт шалгалт зогсохгүй аж. Гэхдээ хүний амь нас, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалтай холбоотойгоор иргэдээс мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу шалгалт хийнэ гэдгийг ХЗДХ-ийн сайд хэллээ.

УИХ уг хуулийг баталсан тохиолдолд ирэх сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хэрэгжихээр тусгасан байна.