ЭМЯ-аас гаргасан зөвлөмжид насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээг 25 гр гэж заасан байдаг. Гэтэл 6 ширхэг бүтээгдэхүүн бүхий нэг уут бэлгэнд 430 гр сахар агуулагдаж байгааг судалгаагаар тогтоожээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэхгүй байхыг ЗӨВЛӨЖ БАЙНА.