“Таван толгой түлш” ХХК -ийн IV үйлдвэрт галын сургалт зохион байгууллаа

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангиас тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван толгой түлш ХХК-ны 4 дүгээр цех-д гал унтраах тактикийн дадлага сургууль зохион байгууллаа.

Гал унтраах тактикийн дадлага сургуульд Гал түймэр унтраах, Аврах 18 дугаар ангиас 15, Аврах ангиас 6 алба хаагч оролцож, Таван толгой түлш ХХК-с нийт 96 ажилтан, албан хаагч, 6 автомашин техник хэрэгсэл хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.