Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) “Байгаль орчны засаглал” төслийн дэмжлэгтэйгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Төв аймгийн Прокурорын газартай хамтран сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчдийг чадавхжуулах сургалтад хамруулж байна.
Сургалтаар орон нутагт байгаль орчны хяналтын чиглэлээр тулгамдаж буй асуудлууд, зөрчил дутагдал, түүний шалтгаан нөхцлийг олж тогтоох, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчдийн сүүлийн 3 жил авч хэрэгжүүлсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны мэдээлэл, анхаарах асуудлуудын талаар хэлэлцэж, Зөрчлийн тухай хууль, түүний хэрэглээ, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахтай холбоотой мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, чадавхжуулах юм.