Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар хамтран хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтнуудад өнөөдөр /2022.06.28/ чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Сургалтыг хувийн хэвшил ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар болон авлигын гэмт хэрэг, хувийн хэвшлийн анхаарах асуудлаар илтгэл, ярилцлага хосолсон хэлбэрээр зохион байгуулав.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан хувийн хэвшлийн байгууллагуудыг чадавхжуулах цогц сургалтыг АТГ-аас үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд МХЕГ, ШӨХТГ, ГЕГ, ТЕГ, СХЗГ, ОӨУБЕГ-тай хамтран цуврал сургалт зохион байгуулж байгаа аж.