Нийслэлийн Засаг даргын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай захирамжийн хүрээнд “Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатар 1,2,3 дугаар баазын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, хотын нийтийн тээврийн стандартын хэрэгжилттэй танилцан, хагас жилийн ажлын тайлангийн гүйцэтгэлийг сонсож үүрэг даалгавар өгөв.
Тэрбээр өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангах, нийтийн тээврийн стандартыг чанд дагаж мөрдөх, техникийн бүрэн байдлыг хангах, жолооч нарын ур чадварыг дээшлүүлж осол авааргүй ажиллан, хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйг дээшлүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг баазын удирдлагууд, холбогдох хэлтэс, албадад үүрэг болголоо.
Энэ үеэр баазын ажилтнууд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, хэрэгжилт, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа захирал Г.Төмөрбаатарт танилцуулж байв гэж Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨҮГ-ээс мэдээлэв.