Нийслэлийн захирагчийн ажлын албанаас өнөөдөр төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн цахим бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар цахим бүртгэлээр 15,745 хүүхэд бүртгүүлээд байгаа аж.
Жил бүр цэцэрлэгийн хүрэлцээ тааруугаас зарим цэцэрлэгүүдэд сугалаа явуулдаг. Тэгвэл энэ жил ч мөн даац хэтэрсэн цэцэрлэгүүд дээр сугалаа явуулах юм байна. Энэ талаар Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газрын дарга О.Чинзориг "аац хэтэрсэн цэцэрлэгүүд дээр сугалаа явуулна. Цахим бүртгэл эхэлснээр эцэг эхчүүдэд мэдээлэл ил тод байгаа.
Жишээ нь даац хэтэрсэн цэцэрлэгт 108-р цэцэрлэг байна. Тус цэцэрлэгийн элсэлтийн тоо 35 гэтэл өнөөдрийн байдлаар 90 хүүхэд бүртгүүлсэн. Тйимээс сугалаа явуулна" гэв.