2023 онд ой хээрийн 93 удаагийн түймэрт 583 га талбай өртжээ

2023 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 93 удаагийн ой хээрийн түймэр гарч, 583.5 га талбай гал түймэрт өртсөн байна. Сүүлийн найм хоногт л гэхэд галын  таван дуудлага бүртгэгджээ.  

Есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг намрын хуурайшилтын буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг. Мөн гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 10-ныг мөн хаврын хуурайшилтын үе гэнэ.

Энэ үеэр иргэд анхаарал болгоомжтой байж ой, хээрийн түймрээс сэргийлж байх нь чухал юм. Тиймээс иргэд хуурайшилтын улирал дуустал анхаарал болгоомжоо сулруулахгүй, санамсар болгоомжгүй үйлдлээс гал алдахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.