Хятадын аялал жуулчлалын салбарын топ 22 ААН-ийн төлөөлөлтэй уулзалт хийв

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ БНХАУ-ын аялал жуулчлалын салбарын тэргүүлэх чиглэлийн 22 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзан Монголын аялал жуулчлалын салбарт шинээр нэвтэрч буй арга хэмжээний тухай мэдээллийг өгөв.

БНХАУ-Монгол аялал жуулчлалын шат дараалсан үйл ажиллагааг явуулж харилцан үр өгөөжтэй ажиллана. Тухайлбал: 

  • Цайны их зам гурван улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг эргэн сэргээх;
  • Хил орчмын аялал жуулчлалыг хамтран явуулна.
  • Аялал жуулчлалын онлайн агентлаг Ctrip -тэй хамтран ажиллаж Монгол Улсын аяллын бүтээгдэхүүнүүдийг оруулж арилжаалах;
  • Бүс ба зам эдийн засгийн коридорыг дэмжиж худалдаа үйлчилгээг дэмжихээс гадна аялал жуулчлалын цогц дэмжлэгийг үзүүлэх;
  • Хятад жуулчдад зориулсан аяллын бүтээгдэхүүнийг гаргахдаа БНХАУ-ын аялал жуулчлалын бизнес эрхлэгч ТОП 22 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах;
  • Аялал жуулчлалын салбар дах хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллана гэв. 

Хятадын талаас таатай мэдээлэл хүргэж буйд талархал илэрхийлж, Бээжин хот нь 800 жилийн түүхтэй Хятадын их гүрнүүдийн эхлэл юм. Манай хоёр Улс нь уул усаараа холбогдон хиллэхээс гадна түүхээрээ ч бас холбогддог. Тухайлбал Хубилай хаан газар тариаланг эрхэмлэж бидэнд сургаж, өвлүүлсэн байдаг. Юань гүрний хоол, зан үйл, хувцасны соёлыг хадгалж буй уламжлал одоо ч Бээжинд бий. Тиймээс тэнгэрт дүүлэх хараацай хязгааргүйгээр дээшээ нисдэг шиг монгол Улсад манай иргэд амар тайван хязгааргүйгээр аялдаг болохыг хүсье гэв. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран БНХАУ-ын Аялал жуулчлалын 22 ТОП ААН-тэй Монгол Улсын аялал жуулчлалын Хятад зах зээлд ажиллагч компанийн төлөөллүүдтэй хамт В2В уулзалт хийж хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ дэмжин ажиллахаа илэрхийлэв.