НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагатай хамтран116 дугаар тусгай сургуулийн сурагчдад брайль бичиг бүхий ном гардуулав.
“Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагаас "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрэлт ирээдүй" төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж буй. Энэхүү төслийн зорилго нь нийслэлд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн боловсролын сургуульд сурч өөрсдийн нөөц бололцоогоо хөгжүүлэхэд чиглэх юм.
Төслийн хэрэгжилтийн хүрээнд НЗДТГ, боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, "Дэлхийн зөн Монгол" олон байгууллагын хүүхэд хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хамт олон зургаан төрлийн 450 ширхэг номыг брайль үсгээр хэвлэж хүүхдүүдэд өгч байгааг "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагын төслийн зохицуулагч Б.Түмэнжаргал хэллээ.
Тус сургууль нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог улсын хэмжээний ганц сургууль. Энэ хичээлийн жилд 21 аймаг, есөн дүүргээс нийт 107 хүүхэд суралцаж ,15 бүлэг хичээллэдэг байна.