МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдана. Хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэх юм. Үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдах аж. Учир нь өчигдөр орой МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан ч эцсийн шийдвэрээ гаргаж чадаагүй байна. Иймээс өнөөдөр Удирдах зөвлөлийн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхмийг хэлэлцэн эцсийн шийдвэрээ гаргах аж.
Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар Удирдах зөвлөл У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон байна.