"Эрдэнэс Тавантолгой" ХК энэ оны эхний 8 сард 22.6 сая тонн нүүрс олборлож, 2.3 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 21.6 сая тонн нүүрс борлуулжээ.
Өнгөрсөн онд гэхэд 3.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж, 2.8 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн бол энэ оны эхний найман сард 2.4 их наяд төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлэн, жилийн төлөвлөгөөгөө 97.1 хувиар биелүүлээд байна.
Нүүрсийг биржээр арилжиж эхэлснээс хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК амны гэрээ байгуулаагүй, зөвхөн Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан нүүрс арилжиж байна. Дээрх хугацаанд биржийн 34 удаагийн арилжаагаар 1.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 11.7 сая тонн нүүрс худалдаж, Монголбанканд 2.4 тэрбум ам.долларыг арилжсаныг тус компани мэдээлжээ.