ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн 2024 оны 6 дугаар хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж 5 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:

  • "Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" асуудлыг Ажлын хэсгийн ахлагч ИТХ-ын төлөөлөгч Э.Билгүүн
  • "Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодыг байгуулж, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг шинэчлэн батлах тухай" асуудлыг Ажлын хэсгийн ахлагч ИТХ-ын төлөөлөгч О.Батсүх
  • "Сүхбаатар дүүргийн Сэлбэ нэгдсэн эмнэлгийн төслийн хэрэгжилтийн тайлангийн тухай"
  • "Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 1 дүгээр хуралдааны тов, дараалал тогтоох тухай"
  • "Бусад" асуудлуудыг ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж хэлэлцэн шийдвэрлэлээ.

Дүүргийн ИТХ-ын 1 дүгээр ээлжит бус хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдахаар товлолоо.